Шекпирын бүх жүжгийг өөр өөр хэлээр тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Шекпирын бүх жүжгийг өөр өөр хэлээр тоглоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Английн нэрт зохиолч Вильяам Шекспирийн Globe  театр 2012 оны Лондонгийн соёлын олимпиадад зориулж  зохиолчын нийт 38 жүжгийг  хэд хэдэн хэл дээр тоглоно гэдгээ зарлажээ.  Театрынхан Шекспирийн  “Юлий Цезарь” жүжгийг итали хэлээр, “Троил Крессида” хоёр дуурийг маори хэлээр, “Шуурга” жүжгийг араб хэлээр тоглох аж.

    Мөн бусад жүжгүүдийг нь литва, испани, грек болон бусад хэлээр тоглох гэнэ.
    "Шекспирийн зохиол дэлхийн бараг бүх хэлээр орчуулагдсан болохоор түүний жүжгийг уншаагүй, үзээгүй хүн байдаггүй. Манай театр Шекспирийн шүтэн бишрэгч уран бүтээлч, үзэгчдэд өөрсдийн хэл, аялгуугаар алдартай жүжгүүдийг нь тайзан дээр амилуулаасай гэж хүсч байгаа юм” гэж Globe театрын уран сайхны удирдаач Dominic Dromgoole ярьжээ.  Лондонгийн South Bank-д байдаг  уг театр Шекспирийн “Лир ван” жүжгийг Австралийн уугуул иргэдийн хэлээр, “Титус Андроник” жүжгийг кантон хэлээр тоглох гэнэ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж