Жил бүрийн намар жимс, ногоо боловсрохтой зэрэгцэн Хуанлин тосгоныхон ургацаа наранд ээх нь тэдний хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг. Ийн ургацаа наранд хатаах нь газар тариалан эрхлэгчдийн хувьд дадал болсон үзэгдэл төдийгүй бүс нутгийн онцлог юм.
Хунань, Жянши, Анхуй гэх мэт уулархаг бүс нутгийн тосгонд амьдардаг хүмүүс газар нутгийн төвөгтэй байрлал, тэгш бус гадаргуутай газар ихтэй зэргээс шалтгаалан арга буюу байшингийнхаа эргэн тойрон, цонхны тавцан, дээвэртээ үр тариагаа наранд тавьж, өлгөн хатаадаг байжээ. Цаг хугацааны эрхээр энэ нь газар тариалангийн нэг төрлийн уламжлалт заншил, үзэгдэл болон хувирсан байна. Мөн тэд үр тариагаа нарлуулах, салхилуулах зэргээр онцгой амьдралын хэв маяг, дүр зурагтай. Аажмаар энэ нь урлаг болон хөгжиж, ийм төрлийн уран зураг, зураач, зурагчдыг бүтээж, яруу найрагт хүртэл өөрийн байр сууриа эзлэх болжээ.
Гэвч хөгжлийн өнөөгийн түвшинд Хятадын цөөнгүй газар ургацаа наранд хатаах энэ зан үйл аажмаар устан, үгүй болж байна. Харин Жянши мужийн Хуанлин эртний тосгоныхон одоо ч үүнийгээ хадгалсаар буй. Тэдний хувьд үр тариагаа хатаах нь баярт ёслол болж хувирсан. Түүнчлэн тус улсын Соёлын яамнаас үүнийг “Хятадын үзэсгэлэнт бэлэг тэмдэг” болгон зарласнаас хойш аялал жуулчлалын “шүтээн”, нэрийн хуудас болжээ. Жил бүр хэдэн зуун мянган хүн Хуанлинийг зорьж, намрыг гэрэл зурагт буулгахаар ирдэг гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ