Пежа Стояакович чөлөөт агент боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Пежа Стояакович чөлөөт агент боллоо

Торонто Рапторс баг довтлогч, бүх одод тоглогч Пежа Стояаковичийн гэрээг цуцалж түүнийг чөлөөт агент болгож байгаагаа мэдэгдлээ. 11-р сард Нью Орлеанс Хорнэтс багаас солилцоогоор авч байсан мэргэн бууч шинэ багтаа ердөө хоёрхон тоглолтыг хийгээд бэртлийг авсан.

Түүнээс хойш тэрээр тоглолтонд оролцолгүй байсаар ийнхүү Торонто хотыг орхиж байгаа юм. Таван жилийн хугацаатай гэрээнийхээ сүүлийн жилийг эдлэж байсан Пежа 15 сая долларын цалинг авч байсан. Хэдийгээр Торонто түүнийг солихыг хүссэн ч өндөр үнэтэй тоглогчийг авах баг олдох боломжгүй учраас ийнхүү гэрээг нь худалдан аваад чөлөөт агент болгож байна.

Нэг ёсондоо багахан хэмжээний мөнгөн дүнг санал болгоод Стояаковичоор хүлээн зөвшөөрүүлж чадсан гэсэн үг. Багийн менежер Брайн Коленжело энэ талаар хэлэхдээ тэр манай өсч яваа залуу багийн ирээдүйн төлөвлөгөөнд багтаагүй гэжээ. Ингэхдээ Стояакович ингээд л ажилгүй болчихгүй. Тэрээр Нью Орлеанс, Даллас, Лос Анжелес очихыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Түүнийг дүрмийн дагуу өөр багтайгаа гэрээг сунгаж болох нөхцөл бий болонгуут Даллас Мавэрикс авахаар хүлээж байна.

Карон Батлэрийг алдсанаас хойш тэдэнд оноо түүгч тоглогч шаардлагатай байсан билээ. Ингэснээр Стояакович ирэх долоо хоногийн ихээр Далласын гишүүн болсон байхнээ.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж