
Түүнийг орлон Торонто Рапторс багийн хамгаалагч ДэРозан орохоор болж байна. Блэйк Гриффин, Жавал Макгий, Серж Ибака нартай өрсөлдөхөөр Женнингс сонгогдсон нь маш их анхаарал татаж байсан ч зүүн хөлөндөө авсан бэртлийн улмаас тэрээр оролцох боломжгүй болжээ.
ДэРозан өнгөрсөн жил тус тэмцээнд оролцож байсан. Нийлбэр дүнгээр Нэйт Робинсоны ард жагсаж байсан. ДэРозаны хамгийн гайхамшигтай үзүүлбэр эхний шатанд хийгдэж байсан юм. Ямартай ч түүнд дахин нэг боломж олдлоо. Гэхдээ энэ удаагийн өрсөлдөгч өндөр хүчтэй, балмад үзүүлбэртэй тоглогчид байгаа учраас жирийн нэг слам данкаар аварга болохгүй нь тодорхой юм.
Женнингсийг ДэРозан орлоно