Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Жанжаан нааш ир

Улсын Их Хурлын гишүүд олны өмнө нэгнийгээ хочоор нь дуудах нь ховор үзэгдэл. Харин өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын хоч тодорхой боллоо. Тэрээр чуулганы хурлын үеэр ЭБЭХ сайд Д.Зоригтын асуудлыг сонсоод нэлээн чухал сууж байтал, насаар дүү ч ангийнхан дотроо үе тэнгийн үхэр хонь жилтнүүд гэдэг шиг УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Бямбацогт “жанжаан нааш ир” гэж дуудсан. Харин тэрээр нэр нэгтний чих нэг гэдэг шиг шууд эргэж харсан нь Ж.Сүхбаатар гишүүн багаасаа л “жанжин “гэдэг хочтой байсан болов уу.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж