Унадаг дугуйг ухаалаг болгоно | News.MN

Унадаг дугуйг ухаалаг болгоно

Хуучирсан мэдээ: 2017.09.12-нд нийтлэгдсэн

Унадаг дугуйг ухаалаг болгоно

Бээжин хотын зам тээврийн комиссоос хотод унадаг дугуй хаяхыг хориглосон шаардлага бүхий мэдэгдэл гаргалаа. Энэ нь Шанхай, Гуанжоу, Шэньчэнь, Үхань зэрэг хотуудын дараа дахин нэг засаг захиргааны байгууллага унадаг дугуй хаяхыг хориглосон шийдвэр юм. 

Сүүлийн жилүүдэд Хятадын “Шинэ дөрвөн бүтээл” унадаг дугуй нь тус улсын томоохон хотуудын хөгжлийг хурдасгаснаас гадна Зүүн өмнөд Ази, Европ, Америкийн зарим оронд ч мөн түүний сүүдэр тусах болсон. Унадаг дугуй нь хүмүүст нэг км газрыг ч хялбархан туулах боломж олгосон ч тээврийн хэрэгслийн хэт их хаягдал, замбараагүй зогсоолд байршуулах зэрэг нь хотын хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж буй юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд засгийн газар, аж ахуйн нэгж, хэрэглэгч гурван тал хамтарч, шинжлэх ухааны шинэ технологийг нэвтрүүлэх нь нэн чухал гэнэ. Тэр дундаа холбогдох байгууллагууд технологийн шинэчлэл бий болгох, тэргүүлэх технологийг ашиглах, унадаг дугуйг ухаалаг болгон менежментийг шинэчлэхийг зорьж байна.

Эх сурвалж: CCTV

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж