”Арван хувь”-ийн Ц.Даваасүрэн

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

”Арван хувь”-ийн Ц.Даваасүрэн

Түүний
нэр Ц.Даваасүрэн. Хашдаг алба нь УИХ-ын гишүүн. Машиных нь сери мэдээж
хэрэг УБЗ.Харин түмнээс түүнд өгсөн хоч нь “Арван хувь”-ийн
Ц.Даваасүрэн. Аан, бас мистер тендершоп. Зангиа биш, франц эрчүүдтэй
адил торгон алчуураар гоёх дуртай тэрбээр Сангийн яамны Төрийн сангийн
газрын даргаар 2000-2005 онд ажиллаж байхдаа хүмүүст хамгийн эрэлттэй
нэгэн байсан гэдэг. Чухам л энэ хүний дохио зангаагаар төрийн мөнгөний
уутны амсрыг хааш нь харуулахыг шийддэг байжээ. ОХУ-д төлөх их өрийг
тэглэх үед мань эр Н.Энхбаярын арын албанд   ажиллаж, техникийн ажлын
хэсгийг ахалж байв. Их өр. Тийм ээ, энэ тухай сэдвийг оросууд дахин
хөндөхөд буюу 2009 онд тэрбээр нэгэн хуулийн төслийг УИХ-аар
хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан нь мөнөөх урт
нэртэй хууль юм. УИХ-аас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар
57 дугаар тогтоол батлахад ч Ц.Даваасүрэн ихээхэн үүрэг гүй­цэтгэсэн
билээ. Хөвсгөл нутгаас сонгогдсон түүнээс хотгойдуудын тэмцэгч зан үе,
үе илэрдэг. УИХ дахь Ардын намын бүлгийн тэрслүү 26-гийн нэг,
“Уламжлал-шинэчлэл, Ардчилал, шударга ёс” жигүүрийн ерөнхий зохицуулагч
эрхэм гишүүн маань сүүлийн үед “Энэ цагийн эгзэгтэй баатар”-аар тодроод
байна. Төсвийн байнгын хорооны даргын суудлаа алдсандаа ихэд бухимдаж
яваа тэрбээр өмнө нь нөлөө бүхий улстөрчдийн арын албыг зохицуулдаг
байсан. Харин одоо хүрээлэлд нь нэгэнт багтсаных, улс төрд хэр “Олон
оронтой тоо” бодож чадахыг нь харах л үлдлээ. 

С.БАТТУЛГАА


 
Зохиогчийн эрх"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж