Хятадын интернэт худалдааны хэмжээ 83 хувьд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.12-нд нийтлэгдсэн

Хятадын интернэт худалдааны хэмжээ 83 хувьд хүрчээ

БНХАУ-ын Худалдааны яамны мэдээллээс харахад, онлайн бизнес эрхэлдэг шилдэг 100 аж ахуйн нэгжийн интернэт худалдааны хэмжээ 83 хувьд хүрч өсчээ. Энэ нь тэдгээр аж ахуй нэгжийн интернэт хэрэглээний дундаж түвшин 2.5 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Интернэт+Эргэлт” үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаснаар олон байгууллага интернэт орчин, апплейкшн, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бүх борлуулалтын сүлжээг идэвхтэй ашиглажээ. Түүнчлэн жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгаагийн хэрээр онлайн худалдааны хэмжээ жил ирэх тусам өсөх болсон аж. 

2016 онд жижиглэн худалдаа эрхэлдэг шилдэг аж ахуй нэгжүүдийн онлайн борлуулалтын хэмжээ 120 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оных нь мөн үетэй харьцуулахад 69 хувиар нэмэгдсэн байна. Ялангуяа апплейкшн ашигласан борлуулалтын хэмжээ онлайн борлуулалтын 56.7 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оныхоос 16.1 хувиар өсчээ. 

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж