-Лондоны Хөрөнгийн биржтэй биш, охин компанитай нь ТӨХ гэрээ хийсэн гэдэг үнэн үү?
-ТӨХ Лондоны Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээ хийсэн. Гэрээний хүрээнд Лондоны Хөрөнгийн биржээс “Millenium IT” программ хангамжийг Монголын Хөрөнгийн биржид нэвтрүүлэх санал тавьсан. Одоогоор энэхүү санал хэр оновчтой болон программ хангамж нь Монголын нөхцөлд тохирох уу гэдгийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж байна. Энэ саналыг л Лондоны Хөрөнгийн биржийн охин компанитай гэрээ хийсэн гэж эндүүрээд байгаа юм.
-Хэрэв энэ программыг Монголын Хөрөнгийн бирж ашиглавал манай улстай хамтарч ажиллах хүсэлтэй газрууд нь Лондоны Хөрөнгийн биржээр дамжуулан зөвшөөрөл авах ёстой болно гэсэн хардлага байгаа?
-Энэ программыг ашиглах үгүй нь тодорхойгүй байна. Бидэнд санал болгосон. Судалгаа хийж байна. Судалгаа хийж байгаа газруудын нэрийг ямар нэгэн дарамт ирж магад гэсэн үүднээс нууцалж байгаа. Энэ программ тохирохгүй гэж үзвэл Монголын Хөрөнгийн биржид тохирох программыг Лондоны Хөрөнгийн биржид санал болгох эрх бидэнд бий. Гэхдээ энэ программыг хэрэглэсэн ч гэсэн Монголын Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах хүсэлтэй газрууд Лондоны Хөрөнгийн биржээр дамжуулж зөвшөөрөл авна гэсэн асуудал байхгүй.
-Лондоны Хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээний хугацаа нь нэг жил гэж байсан үнэн үү?
-Мэдээж нэг жилийн хугацаанд ямар ч ажлыг хийж амжихгүй. Харин бэлтгэл ажлыг ойрын гурван жилийн хугацаанд хийхээр төлөвлөж байгаа. Нарийвчилсан гэрээ хийгдэж дуусаагүй болохоор гэрээний хамтарч ажиллах хугацааг хэлэхэд эрт байна.
Лондоны Хөрөнгийн биржтэй холбоотой гарсан асуудлын талаар мэргэжилтэн нь ийнхүү ярьж байна. Харин Хөрөнгийн биржийнхэн ирэх 28-нд USAID-тай хамтран Лондоны Хөрөнгийн биржтэй цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа сургалт хийх аж. Үүнээс гадна өнөөдөр Монголын Хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд Лондоны Хөрөнгийн биржийн төлөөлөгчидтэй хамтран дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.
Зохиогчийн эрх: