Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж Монгол Улсын Хөгжлийн банкны тухай. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай. Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай.мөн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд, нэмэлт оруулах тухай.,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг цаашид хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүд авч хэлэлцэж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай. хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн. Сангийн сайд С.Баярцогт УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж , харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр танилцуулав.

Хэлэлцэх явцад “хууль санаачлагч Сангийн сайд С.Баярцогтоос УИХ-ын гишүүд олон асуулт асууж байгаа нь цаг их алдаж байна. Байнгын хорооны хурлаар сайн ярилцахгүй гишүүд мэдээлэл муу их байна” гэж УИХ-ын дэд дарга Д.Батхүү сануулсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Энэ банкийг байгуулах талаар нухацтай бодсон уу. Сангийн сайд та Зоос банкийг төрийн банк болгосон. Чухам оновчтой зүйл хэр зэрэг хийж байна. Гадаад улсынг шүтээд байх юм гэсэн шүүмжлэл хэлж байлаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж