“Реал”, “Барселона” гурав дахиа таарах уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

“Реал”, “Барселона” гурав дахиа таарах уу?

“Copa del Rey” буюу Испанийн цомын тэмцээний шөвгийн наймын хариу тоглолт өндөрлөлөө. Энэ шатны хамгийн сонирхолтойд тооцогдож байсан “Реал”, “Атлетико”-гийн тулаанд “Эзэн хааны баг” 1:0-ээр ялж, хагас шигшээ тоглолтод шалгарав. Багийн лидер Криштиану Роналду 23 дахь минутад тоглолтын цорын ганц гоолыг хийжээ. Жозе Моуриньогийн шавь нар долоо хоногийн өмнө нутагтаа болсон Мадридын дербигийн эхний тоглолтод 3:1-ээр ялаад байв. Харин “Атлетико” “Висенте Кальдерон” цэнгэлдэхдээ 2:0 юм уу гурав ба түүнээс дээш бөмбөгөөр ялах даалгавартай үлдсэн ч биелүүлж чадсангүй. Испанийн цомын тэмцээний хагас шигшээд “Севилья”-“Реал”, “Барселона”-“Альмериа”-тай таараад байгаа. Өөрөөр хэлбэл шигшээ тоглолтод “Эль-Классико” давтагдах бүрэн боломжтой юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж