
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын нэгдсэн чуулганы тухай хуульд нэмэлт оруулах талаар гишүүд хэлэлцэж байна.
Э.Бат-үүл нарын гишүүдийн санаачилсан уг хуульд гишүүд асуулт асууж санал хэлэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр уг хуульд эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж хэтэрхий чанга болгох талаар тусгасан байгаа болохоор энэ хуулийг хэлэлцэх асуудалд оролцохгүй гэж мэдэгджээ.
Ингээд хуулийн төсөлийг цаашид хэлэлцэх эсэх талаар санал хурааж нийт 39 гишүүд санал хураалтанд оролцож 27 гишүүн дэмжиж 69,2 хувийн саналаар хуулийн төслийг дэмжлээ.
Б.Алтансүх