Хятадын дизайны наадам шилдгүүдээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2017.09.11-нд нийтлэгдсэн

Хятадын дизайны наадам шилдгүүдээ танилцуулав

2017 оны Хятадын дизайны наадам Бээжин хотын захиргааны олон улсын үзэсгэлэнгийн төвд өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийж, Бээжин, Шанхай, Гуанжоу, Ханжоу зэрэг газраас 110 гаруй алдартай зохион бүтээгч дизайнерууд хүрэлцэн ирлээ. Иргэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг дизайнеруудын 400 гаруй бүтээлийг газар дээр нь үзээд зогсохгүй 3D хэвлэлт, хүн-машины харилцан нөлөөлөл бүхий телевиз, шинэ эрчим хүчний машин, хүнгүй автомат машин зэрэг төслүүдийн туршилтын бүтээлтэй танилцсан юм.

Наадмын бас нэг онцлог нь “Эрвээхэйн далавчаа дэлгэн нисэх” явцыг ашиглан протон эмчилгээний систем буй болгосон явдал. Энэ нь цөөнгүй иргэдийн сонирхлыг татаж байсан. Үүнээс гадна ухаалаг роботын үйл ажиллагааны зураглал, хөдөө амьдрах ногоон төсөл, соёлыг эхлүүлэх төслийн бүтээл зэрэг нь маш шинэ санаа байлаа. Мөн нээлтийн үеэр Бээжин, Тяньжин, Гуандун, Шанхай зэрэг хотын дизайны байгууллагын төлөөлөгчид “Шинэлэг дизайн хамтын ажиллагаа”-ны гэрээ байгуулав.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж