Ху дарга АНУ-ын Конгресс дахь бүгд найрамдах болон ардчилсан намын гишүүдийн зүгээс тавьсан юаны ханш, оюуны өмчийг хамгаалах, солонгосын хойгийн аюулгүй байдал, хятадад хүний эрхийг зөрчиж байгаа байдал зэрэг асуултад хариулт өгсөн аж.
Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй цаг гаруй, Сенатын танхимын гишүүдтэй арай бага хугацааны турш хаалттай уулзалт хийсэн ба хууль тогтоогчдын мэдээллийн эх сурвалж уулзалт “найрсаг” байдлын дор болж өнгөрсөн гэжээ.
Бүгд найрамдах намаас сонгогдсон сенаторч Жон МакКейн сэтгүүлчдэд хандан 2009 онд Энх тайвны Нобелийн шагнал авсан ерөнхийлөгч Барак Обама Нобелийн шагналт, тэрс үзэлтэн Лю Сиаобо-г цагдан хорьж буй орны удирдагчид Төрийн зоог барьж хүндэтгэл үзүүлсэн нь “инээд хүргэмээр хэрэг юм” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Төлөөлөгчдийн танхимын 10 гишүүнтэй уулзсан уулзалт нь дээр хятадад хүний эрх зөрчигдөж буй байдал болон Төвдөд түгшүүртэй байдал үргэлжилж байгаа талаар асуултууд гарчээ.
Ху дарга хоёр улс бие биенийгээ “харилцан хүндэтгэж” байхыг хүссэн аж. Мэдээллийн зарим эх сурвалж хүний эрхтэй холбогдуулан тавьсан асуултыг Ху дарга анзааралгүй “сонсохгүй” өнгөрөөсөн тухай дурджээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг