Нэрд гарсан зах зээлийн судалгааны компани болох “Counterpoint Research”-ийн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад Хятадын “Хуавэй” компани ухаалаг гар утасны борлуулалтын хэмжээгээрээ өнгөрсөн зургаа, долдугаар сард “Apple”-ийн iPhone-ыг ардаа орхижээ. Энэ нь “Хуавэй” анх удаа дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгч болон хувирч, борлуулалтаараа “Samsung”-ын дараа орсон байна.
2017 оны эхний хагас жилд “Хуавэй” компани 73.01 сая ухаалаг гар утас борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар өсчээ. Мөн 105.4 тэрбум юанийн орлого олсон нь 36.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Судлаачдын урьдчилан таамаглаж буйгаар энэ жилийн эцэс гэхэд “Хуавэй”-н борлуулалтын орлого 300 тэрбум юань хүрэх гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ