Тунисийн ерөнхийлөгч асан Зине Эль Абадине Бен Али-ийн хамаатан садан 33 хүнийг “Тунисийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн” хэрэгт холбогдуулан баривчилсан тухай улсын телевизийн нэвтрүүлгээр мэдээлсэн байна.
Баривчлагдсан хүмүүс нэгдүгээр сарын 14-нд Саудын Араб руу зугтан гарсан Бен Али-тай ямар садан төрлийн холбоотой болохыг тодорхой мэдээлээгүй ажээ.
Телевизийн нэвтрүүлгээр баривчлагдсан хүмүүсийн гэр орноос хураан авсан гоёлын үнэт зүйлс, цаг, олон улсын банкны карт зэргийг дэлгэн үзүүлсэн байна. Мөн жинхэнэ сумаар бууддаг тосон балын харандаа мэт гал зэвсэг бас харуулжээ.
Тунисийн шүүхээс баривчлагдсан хүмүүст “хууль бусаар эд хөрөнгө олж авсан”, “хууль бусаар гадаадад хөрөнгө оруулалт хийж байсан”, “гадаадад валют зувчуулан гаргасан” зэрэг ял тулгасан байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг