Wodaabe омгийнхны хамгийн сайхан эрийн шалгуур нь :
Өндөр чийрэг бие
Том нүд
Нүүрний тэгш хэм
Бүргэд хамар
Гонзгой царай
Сүлжсэн урт гэзэг
Тэгш цагаан шүд
Сайн бүжигчин байхаас гадна цацагт хяруулан өд хатгах нь улам өндөр сүрлэг харагдуулна гэж үздэг байна. Тэмцээнд оролцогчдын нүүр, биеийг янз янзын будгаар омгийн сахиус болон ариун гэж үздэг зүйлийнхээ бэлгэдлийг зурдаг байна. Шүүгчид нь омгийн нэр хүндтэй гэр бүлийн охид болон өмнөх жилийн тэмцээний ялагчын охин байх ёстой гэнэ. Харин шүүгчид хамгийн сайхан гэж бодсон эртэйгээ хос болдог байна. Wodaabe омогт гэр бүл болох хосыг балчир байхад нь сүй тавих уламжлал эрт дээр үеэс бий болжээ. Харин сүүлийн жилүүдэд ган гачиг, дотоодын хямрал, алан хядагчдын халдлагаас болоод ийм заншил маш ховор болсон аж.
Сайхан эрчүүдийг бүсгүйчүүд шүүнэ
BBC телевизийн Human Planet нэвтрүүлгээр Нигерийн Wodaabe омгийн эрчүүдийн дунд зохиогддог сайхан эр шалгаруулах тэмцээнийг үзүүлжээ. Gerewol хэмээх уг тэмцээний шүүгчид нь эмэгтэйчүүд бөгөөд хамгийн сайхан эр шалгаруулах шалгуур нь маш өндөр гэнэ. Омгийн эмэгтэйчүүд сүй тавих эрчүүдийг хэдэн цагийн турш гоёж гоодон тэмцээнд бэлтгэдэг бөгөөд шүүгч бүсгүйчүүд тэдэн дундаас таалагдсан эрээ сонгож авдаг байна.