Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан шинэ оны анхны тэмцээндээ өрсөлдөх гээд тун зав муутай байна. Манай тамирчид ирэх сарын 9-нд Филиппинд болох Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup” тэмцээний урьдчилсан тоглолтод оролцох гэж байгаа нь энэ. Багийн бүрэлдэхүүнд 20 тамирчин багтсан бол дасгалжуулагчаар спортын мастер С.Эрдэнэбат, Ш.Баянжаргал нар явах юм байна. Филиппинийг зорих тамирчид өнөөдөр урьдчилсан нээлттэй бэлтгэл хийлээ. Тамирчид энэ сарын 29-нд урд хөршийг зориод тэнд тэмцээний өмнөх 10 хоногийн бэлтгэл хийх ажээ. Мөн энэ хугацаанд Хятадын шигшээ багтай 3-4 удаагийн нөхөрсөг тоглолт зохион байгуулах гэнэ. Хоёр жилд нэг удаа болдог уг тэмцээнд Монголын хөлбөмбөгийн шигшээ Гуамын багтай тоглож 3:0-ээр хожигдож байсан юм. Үүнээс гадна тэднийг 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт хүлээж байгаа ажээ.
Б.Мөнхзул.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.