Дэд дарга нарыг өрсөлдөгчгүйгээр шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Дэд дарга нарыг өрсөлдөгчгүйгээр шалгаруулжээ

Үндэсний аудитын газраас “Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалт, түүний үр дүн”- гийн байдалд гүйцэтгэлийн аудит хийжээ. Шалгалтаар “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу удирдах албан тушаалд хоёроос доошгүй хүнийг сонгон шалгаруулалтад оруулах учиртай байдаг. Гэтэл хэд хэдэн агентлагийн  дэд дарга нарыг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлсэн зөрчил илэрчээ. Тухайлбал, үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Шударга өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга Ц.Доржпалам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга С.Энхбаатар, Ц.Пүрэвдорж, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Д.Гүнбазар, авто замын газрын дэд дарга Р.Онон, Газрын тосны газрын дэд дарга Ц.Амараа, Эрчим хүчний газрын дэд дарга П.Ганхүү, Эрүүл мэндийн газрын дэд дарга Ц.Хун, Жижиг дунд үйлдвэрийн газрын дэд дарга У.Отгонбаяр, Ж.Баярмагнай, Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга Ж.Оргил нарыг өрсөлдөгчгүй дэвшүүлж, дүгнэлт гаргажээ. Энэ нь УИХ-аар баталсан 13 дугаар тогтоолын журмын 14 дүгээр заалтыг зөрчсөн хэрэг аж.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж