
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга дөнгөж саяхан томилогдсон. Хуучин дарга нь албан тушаалаа сольсноос хойшхи хугацаанд тус байгууллагад хурааж хуримтлуулсан асуудал цөөнгүй. Даргаа хүлээн хэсэг амсхийсэн мэргэжлийн хяналтынхан ирэх долоо хоногоос ажилдаа шуурхайлан орохоор болжээ. Нэгдүгээр сарын 24-ний өдрөөс “Мэргэжлийн хяналтын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг Сүнжингранд зочид буудалд хийхээр болсон байна. Зөвлөгөөнд хот хөдөөгийн бүхий л удирдлагууд цуглахын дотор хилийн боомтын хяналтынхан ч ирэх юм.
Д.Цээнэ