“Ашиг сонирхлын холбоо” байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

“Ашиг сонирхлын холбоо” байгуулна

Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Балти, Скандинавын орнуудад хандан “нийтийн эрх ашигт нийцсэн холбоо” байгуулахыг санал болгож, ингэснээр эдийн засгийн өсөлтийн хэмжээгээр “тэргүүлэгч” орнууд болж болох юм гэсэн үндэслэл гаргасан байна.

Эдүгээ  Исланд, Норвеги, Литва, Швед, Финланд, Дани, Латви, Эстони улсын ерөнхийлөгчөд Лондонд уулзалдаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож буй ажээ.

Ерөнхий сайд Камероны гол зорилт нь 64 тэрбум долларт хүрч буй эдгээр орнуудын худалдааны харилцааг өргөжүүлэхэд чиглэж байгаа аж.

Шведийн ерөнхий сайд Йенс Столтенбергтэй  Камерон уулзаж, байгалийн хий болон газрын тос олборлох талаар хамтран ажиллах тохиролцоонд хүрснээс гадна цаашид салхины эрчим хүч, Хойд тэнгист цахилгааны сүлжээ байгуулах төлөвийн талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж