
Үнэнч байх нь хамгийн чухал. Худлаа хэлснээр хайртдаа өрийнхөө хэн бэ гэдгийг үнэнээр ойлгуулж чадахгүй. Энэ нь тогтворгүй харилцааны эхлэл болдог. Огт болоогүй зүйлийг санаанаасаа зохиох эсвэл болоод өнгөрсөн үйл явдлыг залруулж хэлснээрээ огт байдаггүй хэн нэгнийг бий болгоно гэсэн үг. Үр дүн нь маш ээдрээтэй байдаг. Сексийн өмнөх харилцааныхаа талаар нэг бүрчлэн тайлагнахгүй ч үнэнээр ч хэлэх нь зүйтэй.
Тоонд санаа зовох хэрэггүй. Хэдэн хүнтэй унтаж үзсэн гэдэг бол эдгээр түгшүүртэй тоонуудын нэг. Өөрийн чинь үнэлэмжээс шалтгаалж хамгийн их, бага тоонууд сэтгэл зовоодог. Өөрийнхөөрөө л дүгнэ. Хэрвээ тэр өөрийг чинь бодвол цөөхөн хүнтэй учирч байсан бол танд ямар санагдах вэ ? Хэрэв илүү байвал яах вэ? Түүнээс үнэнийг сонсох яриа өрнүүлээд үзвэл ямар вэ? Танд тоо чухал биш. Тэр хэн бэ гэдгийг мэдэх нь чухал. Та өөрийн рекордын талаар юу гэж бодож байна. өнгөрсөн жилүүдэд та өөрийгөө хэр таньж мэдсэнээ бод.
Зарим нэг нарийн ширийн зүйлийг үлдээ. Эрчүүд өөрийнхөө хуучин амрагуудыг бүсгүйнхтэй харьцуулж шаналдаг. Тэдгээрын хэн нь хамгийн халуун амраг байсан талаар ярих нь ухаалаг хэрэг яавч биш . Нөгөө талаар эмэгтэйчүүдэд ийм яриа огт таалагдахгүй. Тиймээс хайртай бүсгүйдээ урьдын харилцаа нь хар дарсан зүүд байсан гэж хэл. Ингэвэл хамгийн хартай бүсгүй ч тайвшрах болно. Харин өнгөрсөн дурсамжаа толгойдоо үлдээ.
Сагсуурах хэрэггүй. Та урьдын амрагтайгаа хичнээн сайхан байснаа мэдээж огт цухуйлгахгүй гэж бодож байгаа байх. Таны хуучин амраг гайхалтай байсан байж болох ч танд чухал зүйл гэвэл одоогийн амрагтаа юу хүсч байдгаа ойлгуул. Тэгвэл тэр таны төлөө өөрчлөгдөх болно.
Харилцан нууцаа дэлгэ. Хэрэв та хоёр урьдын сексийн харилцааныхаа тухай ярилцахаар шийдвэл үүний дараа та хоёрын харьцаа хэрхэн өөрчлөгдөх тухай бодох нь зүйтэй. Сексийн бол хамгийн халуун сэдэв учраас хэн хэнийгээ гомдоохгүйг хичээ. Түүнээс хэр их зүйл мэдэхийг хүсч байгааг нь асуу. Магадгүй тэр нарийн ширийн зүйл биш таны хэн бэ гэдгийг л мэдэхийг хүсч байгаа.
Зөн совиндоо итгэ. Тэр өөрөөс чинь үнэнийг мэдэхийг хүснэ. Үнэнээс өөр юу ч биш. Гэхдээ өөрийн чинь зарим нэг нууц түүнийг маш тавгүй болговол яах вэ? Түүнээс мэдэхийг хүсч байгааг нь асууж өөрийн чинь бодлоор хэлэх нь зүйтэй гэсэн зүйлээ хэл. Гэхдээ таны задруулж буй нууц түүнийг гомдоох ёсгүй. үүний тулд тэр өөрийн чинь талаар илүү ихийг мэдэхийн тулд эсвэл өөрөөс нь илүү чухал хүн танд байхгүй гэдгийг мэдэхийг хүсч байна уу гэдгийг олж мэд. Та үнэнийг хэлэхдээ маш болгоомжтой байх ёстой. Учир нь сексийн өмнөх харилцаа бидний хэн хэний сэтгэлийг шархлуулж мэдэх эмзэг сэдэв гэдгийг сана.