Шинжлэх ухааны “дуршил”-ыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.08-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухааны “дуршил”-ыг нэмэгдүүлнэ

Хятадын “Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл 2017” өдөрлөг энэ сарын 16-нд эхлэх бөгөөд 22-ны өдрийг хүртэл шинжлэх ухааны бүтээлүүд иргэдийн өмнө дэлгэгдэх нь. Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Боловсролын яам болон Шинжлэх ухаан, технологийн холбоо зэрэг байгууллагууд энэхүү өдөрлөгийг хамтран зохион байгуулах аж. “Инновацид хөтөлсөн хөгжил шинжлэх ухааныг гэрэлтүүлнэ” сэдэвт өдөрлөгийн үеэр улс орон даяар 10 мянга давсан шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлийг дэлгэн харуулж, олон нийтийн шинжлэх ухааны “дуршил”-ыг нэмэгдүүлэх юм байна. 

Есдүгээр сарын 1-ны байдлаар Хятад даяар нийт 11 мянга 154 шинжлэх ухааны үйл ажиллагаа зохион байгуулснаас 924 нь идэвхтэй, 10 мянга 230 нь идэвхгүй байжээ. Эдгээрт барагцаагаар 360 мянган шинжлэх ухааны ажилтан оролцсон байна. 

“Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл 2017” өдөрлөгийн онцлох үйл явдлын нэг нь нийгмийн халуун цэгт анхаарал хандуулах явдал аж. Тухайлбал, хог шатаах, РХ химийн төсөл, цөмийн эрчим хүчний аюулгүй байдал гэх мэт асуудалд иргэдийг оролцоог нэмэгдүүлэх юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж