Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулган болно

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулган болно

Ирэх даваа гаригт Улаанбаатарт Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганы үйл ажиллагаа эхлэх гэж байна. Энэ ажилд бэлтгэн Төрийн ордонд хагас сарын турш засвар, цэвэрлэгээний ажил хийж байгаа юм. Түүнд оролцох төлөөлөгчид ням гаригт хүрэлцэн ирж, мөн өдрийн орой Гүйцэтгэх хороогоо хуралдуулан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө гаргахаар болжээ.

Тус чуулганы Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ажиллах юм байна. Чуулганаар Ази-Номхон далайн орнуудын улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, бүсийн орнуудын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх аж. Чуулган ирэх долоо хоногийн пүрэв гаригт өндөрлөх юм байна.

Чуулганы завсраар төлөөлөгчид “Говь” үйлдвэрийг үзэж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Чингис хааны цогцолборт зочлохоор төлөвлөжээ.

        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж