УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг тус бүр шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Г.Дарь