Х.Баттулга, В.Путин нарыг жүдо барилдахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Х.Баттулга, В.Путин нарыг жүдо барилдахыг хүсэв

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад чамгүй хугацаа өнгөрсөн ч дэд сайдуудын томилгоо өнөөдрийг хүртэл хүлээгдэж буй.

ОХУ-ын Владивосток хотод Дорнын Эдийн Засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Өргөтгөсөн хуралдаанд Монгол, Орос, Япон, Солонгос улсын төр, засгийн тэргүүнүүд оролцов.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Дорнын Эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдааны үеэр үг хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг Япон улсад айлчлахыг урилаа.  Ингэхдээ олимпийн аварга, Японы алдарт жүдоч Ясухиро Ямашитатай үзүүлэх барилдаан хийхийг санал болгосон юм. 

Абэ “Эрхэмсэг хатагтай, ноёд оо. Бид бүхэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг жүдо бөхийн спортын хар бүстэй гэдгийг сайн мэднэ. Дээр нь нэмээд, би энэ завшааныг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч гэсэн жүдогийн хар бүстэй гэдгийг олон нийтэд хэлэхийг хүсч байна. Яг одоо энэ танхимд жүдогийн Олимпийн аварга, Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Японы алдарт жүдоч Ясухиро Ямашита хүрэлцэн ирсэн байгаа. Иймээс би та гуравт зориулан сонирхолтой бөгөөд сайхан санал тавимаар байна. Ноён Ямашита, та Японы жүдогийн хар бүс эзэмшигчдийн холбооны шугамаар хоёр ерөнхийлөгчийг Японд уривал ямар вэ? Тэгвэл та ерөнхийлөгч В.Путин, Х.Баттулга нартай үзүүлэх барилдаан хийх боломжтой юу? Энэ саналыг минь хүлээж авах уу? Миний хувьд энэ маш сонирхолтой байх болно, тийм биз дээ” хэмээн хошигнов.

Ясухиро Ямашита нь 1984 оны Лос-Анжелесын олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга, 1985 онд зодог тайлах хүртлээ 203 барилдаанд ялагдаагүй, дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн алдартай жүдоч юм. Гэмтлийн улмаас 28-хан насандаа зодог тайлсан Ясухиро Ямашита өдгөө 60 настай.

Ясухиро Ямашита нь 1984 оны Лос-Анжелесын олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга, 1985 онд зодог тайлах хүртлээ 203 барилдаанд ялагдаагүй, дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн алдартай жүдоч юм. Гэмтлийн улмаас 28-хан насандаа зодог тайлсан Ясухиро Ямашита өдгөө 60 настай.

Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж