УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр өглөө 10 цагт хуралдахаар байсан ч товлосон цагтаа хуралдаагүй юм. Тэгвэл үдээс хойш 15.00 цагаас хуралдана гэж УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон хэлсэн. Гэвч, одоогоор чуулган хуралдаагүй байна.
Ээлжит бус чуулганы завсарлага Тусгай хяналтын дэд хороог хуралдуулснаар дуусгавар болох ёстой. Тэр утгаараа дэд хороо хуралдсан учир чуулганыг хуулийн хугацаанд амжиж хуралдуулахаар тов зарлав.
Дэд хорооны шийдвэр хэрхэн гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр холбогдоод байгаа тагнасан, чагнасан гэх асуудлыг нэг тийш болгох зорилготой байсан юм.
Т.НОМИН