Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн Москва хотноо болж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн Москва хотноо болж байна

Энэ сарын 1-ны өдөр ОХУ-ын Москва хотноо олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Дэлхийн 60 гаруй орны 115 уран бичлэгтэн оролцож буй уг үзэсгэлэнд “Монгол уран бичлэгтэн”-ий холбооны гишүүн БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлч Б.Оргил, М.Тал, Н. Дэгжилт, Н.Үнэнчбаатар, С.Цэнгэлбаяр болон Монгол улсаас Т.Ганбаатар, Э.Анхбаяр, Н.Баатарцог нар анх удаагаа оролцож байна.

“Амьдралын тухай” сэдэв дор болж буй энэ удаагийн үзэсгэлэнг ОХУ-ын Орчин цагийн уран бүтээлчдийн музейгээс зохион байгуулж буй бөгөөд үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд ном болж, удахгүй уншигчдад хүрэх гэнэ. Ирэх 10-ны өдөр өндөрлөх үзэсгэлэнгийн хамгийн хүндтэй зочдын нэг нь Их Британийн хатан хааны бичээч Ноуд Тимоти байсан аж.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж