Хүний амь санаатай хохироосон хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг өчигдөр болсон анхан шатны шүүх хурлын үеэр бие нь мууджээ. Тэрбээр 10 гаруй цаг үргэлжилсэн шүүх хурлын сүүлээр “намайг чөтгөр хараад байна” хэмээн хашхирч, түргэн тусламж дуудахад хүргэсэн байна. Эмч нар түүнийг сэтгэл зүйн ноцтой хямралд орсон тул эмнэлэгт хүргэх шаардлагатай гэж үзжээ. Ө.Хэрлэнчимэгийг эмнэлэг рүү авч явах үед шүүх хурлын шийдвэр гараагүй байсан аж. Шүүх хурлыг М.Алдар даргалж, Улсын яллагчаар Р.Насанбат , хохирогч Ц.Гончигийн өмгөөлөгчөөр О.Баасанхүү, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Г.Тунгаа, З.Хүрэлсүх, Г.Баярцэнгэл, Д.Саруул Г.Хурцбаяр Г.Энхтүвшин, Л.Мөнхтөр Г.Баярбат нар оролсон юм. Ө.Хэрлэнчимэгт эрүүгийн хуулийн 91.2.11 , 114.3, 115.3, 181.3-аар буюу хүний амь санаатай хөнөөсөн, насанд хүрээгүй охидыг тэнүүчлэл, садар самуунд уруу татсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, энэ үйлдлээ давтан үйлдсэн гэх үндэслэлээр Улсын яллагч Р.Насанбат ял төлөвлөж 20 жилийн хорих ял оноох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ.
С.Отгон