Хуучин дугуйгаа ofo-гоор солино | News.MN

Хуучин дугуйгаа ofo-гоор солино

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Хуучин дугуйгаа ofo-гоор солино

Хятадын гудамжинд удаан хугацаанд ашиглаагүй, “үхсэн” дугуй хаа сайгүй харагддаг. Энэ нь замын хөдөлгөөнд саад учруулаад зогсохгүй хотын өнгө үзэмжид ч сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл удахгүй 50 юань төлөөд өөрсдийнхөө хуучин дугуйг шинэ ofo шар дугуйгаар солих боломжтой болох нь. Хаягдал дугуйнуудыг зөөхөд хүндрэлтэй байсан учраас ийм арга хэмжээ авахад хүрчээ. Унадаг дугуйг буцаан авдаг газар цөөн, авлаа ч хэт багаар үнэлдэг тул иргэд дугуйгаа хаа хамаагүй хаяж, олон тооны “үхдэл” бий болжээ. Дугуй солих анхны цэгийг Донг Чэнг дүүргийн гудамжнууд, өмнөд цөөрмийн орчим нээх бөгөөд цаашид Си Чэнг, Хайдан, Чао Ян дүүрэгт гэх мэтээр хотын бүх хэсэгт байршуулах юм байна.

5.1 сая юанийн хөрөнгө оруулалттай ofo-гийн хамт олон ойрын хугацаанд Бээжин хотын сэргээгдэх эрчим хүчний үйлчилгээний төвтэй хамтран “Хуучин дугуйг сольж, байгаль орчин хамгаалан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг орчин үеийн нийслэл” хөдөлгөөн өрнүүлэх аж.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж