Facebook корпораци “WhatsApp Business” аппликайшныг төлбөртөй болгохоор шийджээ. ‘WhatsApp’-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Мэтт Айдема “Бид хэрэглэгчдийг харилцаж буй компаниасаа хүссэн мэдээллээ авах боломжийг олгохыг хүсч байна. Бид ирээдүйд энэ үйлчилгээг үзүүлснийхээ хариуд бизнес эрхлэгчдээс төлбөр авах болно’ гэв.
Өнөөдрийн байдлаар, “WhatsApp Business” аппликайшныг Голландын компани ‘KLM Royal Dutch Airlines’ үйл ажиллагаандаа ашигладаг юм байна. Харин Бразил, Европ, Энэтхэг, Индонези зэрэг улсад тус аппликайшныг туршилтын журмаар ажиллуулж байгаа ажээ.
Facebook 2014 онд ‘WhatsApp’-д 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Гэхдээ энэ аппликайшн өнөөг хүртэл корпорацид ганц ч ам.долларын орлого оруулаагүй байгаа юм. Харин Facebook Messenger зар сурталчилгааныхаа ачаар корпорацидаа тодорхой хэмжээний орлого оруулж эхэлсэн гэнэ.
Ц.УРАН