ҮАБЗ-өөс өнөөдөр 11.00 цагаас нээлттэй сонсгол хийх гэж байна. Энэ удаад Үндэсний аюулгүй байдлын хүрээнд газар хөдлөлтийн асуудлыг онцлон авч үзэхээр болжээ. Нээлттэй сонсголыг Төрийн ордонд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалтын танхимд хийх аж.
Нээлттэй сонсголд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, ҮАБЗ-ийн ажлын албаны ажилтнууд, газар хөдлөл судлалын мэргэжилтнүүд оролцох юм байна.
Д.ОЮУН