УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Дамчо Доржийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Дамчо Доржийг хүлээн авч уулзлаа

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-нд буюу ирэх долоо хоногийн пүрэв гаригт зарлагджээ.

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр (2017.09.07) манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр анх удаа Бутан хүмүүстэй уулзсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Хоёр улсын хооронд 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 2016 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танай улсад айлчлал хийсэн нь цаашдын идэвхтэй харилцааны эхлэл болсон гэж үзэж байна” гэсэн юм.

Тэрбээр цааш нь Монгол Улсын төрийн байгуулалт болон УИХ-ын талаар товч мэдээлэл өгөхдөө “Манай парламент 1992 онд байгуулагдсан, 25 жил болж байна. Энэ уулзалтад Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Н.Учрал нар оролцож байна. Бутан Улс 2008 онд анх сонгууль явуулж, шинэ тутам парламент байгуулсан гэж ойлгосон. Цаашид парламент хоорондын харилцааг ажил хэрэг болгоход манай нөхөд идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн тэмдэглэлээ. 

Мөн хоёр улсын харилцааг өргөжүүлэх хүрээнд аялал жуулчлал, түүх, соёл, мал аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

Дараа нь Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи хэлсэн үгэндээ “Намайг болон манай төлөөлөгчдийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Анх удаагаа Монгол Улсад айлчилж байна. Богино хугацаанд их олон зүйлтэй танилцлаа. Монгол Улсын Засгийн газар биднийг найрсаг дотноор хүлээн авсанд талархаж байна. Бид айлчлалынхаа хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдтай уулзаж, мал аж ахуй, уламжлалт анагаах ухааны салбарт хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан.

Таны хэлснээр манай улс хаант засаглалтай байгаад 2008 онд ардчилсан сонгууль явуулж, парламент байгуулсан. Энэ хугацаанд хоёр удаагийн сонгууль явагдсан. Дараагийн сонгууль 2018 онд болно.
Хоёр улсын парламентын харилцааг хөгжүүлэхэд парламентын бүлгийн гишүүд идэвхтэй ажиллаж, гүүр болдог, парламентын харилцаа өргөжиж байгаад талархалтай байна. Цаашид хоёр улсын парламентын харилцааг хөгжүүлэх талаар парламентын даргадаа саналаа хэлж, гишүүдийн харилцан айлчлалыг дэмжинэ” гэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүссэн юм.

Бутаны Вант Улс нь Химлайн уулсын зүүн талаар оршдог, үзэсгэлэнт байгаль, буддын сүмүүд, эртний хэрэм цайзуудаар нэрд гарсан халуун бүсийн орон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж