Дүрэм зөрчөөгүй жолоочийн зөрчлийн оноог урамшуулна

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Дүрэм зөрчөөгүй жолоочийн зөрчлийн оноог урамшуулна

Нийслэл Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээг сайжруулахад Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 200 сая ам.долларын зээл олгохоор болсон талаар “KHL” сайт мэдээлжээ.

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрэм зөрчөөгүй жолооч нарын зөрчлийн оноог урамшуулахаар болжээ. 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээхээр заасан байдаг аж.

Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм байна. Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу оногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид дээрх урамшуулал хамаарахгүй аж. 

Эх сурвалж: ЗЦА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж