Шархадсан Гиффордс эмнэлгийн орноос босчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Шархадсан Гиффордс эмнэлгийн орноос босчээ

Аризона  мужийн төлөөлөгч Конг­рессийн гишүүн Габриэль Гиффордсийн биеийн байдал сайжирч байна. Толгойдоо хүнд шарх авсан тэрээр өнгөрсөн 19-ны өдөр анх удаагаа эмнэлгийн орноос боссон гэнэ. Эмч нарын яриагаар тэрээр цонхонд дөхөн очоод хэсэг хугацаанд харж байсан гэнэ. Конгрессвумен хэрхэн харж байгаа нь тодорхойгүй. Өмнө нь энэ шархны улмаас түүнийг хараагаа алдаж магадгүй гэж байлаа. Өнөөдөр түүнийг сэхээн амьдруулах тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байна. Удалгүй Хьюстоны TIRR Memorial Hermann гэх эмнэлэгт түүнийг авчирна.

Габриэль Гиффордс энэ сарын 8-ны өдөр сонгогч нартайгаа уулзалт хийж байгаад толгойдоо буудуулсан юм. Түүнийг буудан шархдуулж өөр зургаан хүнийг хөнөөсөн Жаред Ли Лофнерт энэ сарын 19-ний өдөр шүүх гурван зүйл ангийар ял сонсгожээ. Тэр залууг бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах ялаар шийтгэж магадгүй.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж