Английн алдарт “Ливерпүүл” клуб багийнхаа залуу довтлогч Бен Вудбернтэй гэрээгээ сунгахаар төлөвлөж байгаа ажээ. Шинэ гэрээ урт хугацааных байх юм байна.
Шинээр гэрээ байгуулах асуудлыг удахгүй шийдвэрлэх аж. Вудберн саяхан Уэльсийн шигшээ багийн төлөө гоолдож, ялалт авахад нь тус хүргэсэн билээ. Магадгүй энэ нь түүнийг багтайгаа гэрээгээ сунгахад нөлөөлсөн бололтой.
Эх сурвалж: mminfo.mn