Дарангуйлагч асанд ял тулгав

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Дарангуйлагч асанд ял тулгав

Гаитийн дарангуйлагч  Жан-Клод Дювалье өнгөрсөн мягмар гаригт шүү­хэд дуудагдсан байна. Түүнд хууль бусаар улсын мөнгө завшсан гэх ялыг сонсгожээ. Түүнийг цагдаагийн хамгаалалтаар шүүхэд авчран шүүхийн шийдвэрийг сонсгосон гэнэ. Шүүх ял сонсгосны дараа экс дарангуйлагчийг яллах үндэслэлийг шалгана гэ прокурор мэдэгдсэн байна. Энэ үйл ажиллагаа гурван сар үргэлжилж магадгүй гэнэ.
Дювалье энэ оны нэгдүгээр сарын 16-нд гэнэтхэн эх орондоо эргэн ирсэн байв. Бэби Док хочтой Жан-Клод Дювалье 1971 онд эцгийнхээ оронд Гаитийн захирагч болсон ба 1986 онд түүнийг үймээн самуунтайгаар засгаас зайлуулжээ. Түүнийг зайлсны дараа олон зуун сая долларыг улсын сан хөмрөгөөс авч завшсан гэж байв.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж