Египет рүү хийх нислэгээ сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Египет рүү хийх нислэгээ сэргээнэ

Hi-Fun нэртэй Европын нэгэн компани гар утас хэрэглэгчдэд зориулан гар утасны дуудлага хийх боломжтой бээлий бүтээжээ.

Тасраад байгаа ОХУ-Египетийн хоорондох агаарын тээврийн нислэгийг энэ ондоо багтаан сэргээх боломжтой хэмээн Тээврийн сайд Максим Соколов мэдэгдлээ. Асуудал шийдвэр гаргах түвшинд яригдаж байгааг онцолсон байна.

2015 оны арваннэгдүгээр сард Египетийн Синайн булан хавьд ОХУ-ын агаарын тээврийн “Когалымавиа” компанийн онгоц сүйрснээс хойш хоёр улсын хоорондох агаарын тээврийн нислэг зогсоод байгаа юм. Сүйрсэн онгоц Египетийн амралт сувиллын алдартай хот болох Шарм-эш-Шейхаас Санкт-Петербург хот руу нисч байсан юм. Онгоцонд нисэх багийн гишүүдийг оролцуулаад 217 байсан нь бүгд амь үрэгдсэн билээ. Онгоц сүйрсэн нь террорист халдлагатай холбоотой гэж Оросын тал үзэж байгаа бөгөөд ослын шалтгааныг өнөөг болтол тодруулсаар байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж