Хоккайдогоос Сахалин хүртэл зам тавихыг санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Хоккайдогоос Сахалин хүртэл зам тавихыг санал болгож байна

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Игорь Шуваловын хэлснээр Хоккайдогоос Сахалин хүртэл авто болон төмөр зам тавихыг саналыг нухацтай судлахыг япончуудад санал болгож байна хэмээн Владивосток хотноо мэдэгдлээ.

“Хоккайдо арлаас Сахалины өмнөд хэсэг хүртэл авто болон төмөр зам тавих бидний саналыг нухацтай судалж үзэхийг япончуудаас хүсч байна. Мөн үүний зэрэгцээ эх газраас Сахалин хүртэл Номхон далайтай хиллэсэн эргийн дагуу төмөр зам тавих хүндхэн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бодолтой байна. Ингэснээр бид төмөр замын дэд бүтцээ өргөжүүлэхийн зэрэгцээ Япон улс эх газартай холбогдох давуу талтай” хэмээн Игорь Шувалов хэлжээ.

Энэ бүтээн байгуулалт нь сүүлийн үеийн технологийг ашигласан нөхцөлд боломжтой бөгөөд өртгийн хувьд ч хямд байх болно гэдгийг бас онцолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж