Цалинг нь өгвөл оросууд Алс Дорнодод ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Цалинг нь өгвөл оросууд Алс Дорнодод ажиллана

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд 10 гаруй цагийн турш хэлэлцлээ.

Орон сууцаар хангаж, 50 мянган рублиэс дээш цалин олговол Алс Дорнодод шилжин суурьшихад бэлэн гэж оросуудын 52 хувь нь хариулжээ хэмээн Алс Дорнодын хүний нөөцийн хөгжлийн агентлагийн захирал Валентин Тимаков Влавивостокод болж буй Дорнын Эдийн засгийн форумын үеэр хэллээ. Түүний эш татсан судалгааг Бүх Оросын олон нийтийн санал бодлыг тандах төв хийсэн юм.

Тимаковын хэлснээр энэ оны долдугаар сараас хойш Оросын өнцөг булан бүрээс Алс Дорнодод ирэх хүмүүсийн тоо нэмэгджээ. Хүмүүс Сочи, Магнитогорск, Липецк, Калуга, Санкт-Петербург, Кемерово гээд олон хотоос ирж байгаа юм байна.

“Ажиллах хүчийг татахын тулд ажиллах орчин нөхцөлийн хувьд ч, материаллаг хангамжийн хувьд ч таатай нөхцөл бүрдүүлэх учиртай. Мөн дэд бүтцийн асуудлыг шийдэхгүйгээр хүмүүс ирэхгүй. Бүх Оросын олон нийтийн санал бодлыг тандах төвийн судалгаагаар оросуудын 40 илүү хувь нь Алс Дорнодыг мөнгө хийх газар гэж үзэж байна. 52-оос дээш хувь нь амьдрах орон сууцаар хангаад 50 мянган рублиэс дээш цалин өгвөл Алс Дорнодод ирж ажиллахад бэлэн гэжээ” хэмээн Тимаков хэлсэн байна.

Гэвч түүний хэлснээр орон сууцаар хангах нь ажил олгогчийн шийдэх хэрэг болчоод байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алс Дорнодын гектар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны зургадугаар сарын 1-нээс Алс Дорнодын тойрогт амьдарч байгаа иргэн бүрт газар түрээслүүлж байгаа юм. Харин энэ оны хоёрдугаар сарын 1-нээс ОХУ-ын иргэн бүр ийм эрхтэй болсон. Эхний нэг жилдээ уг газраа ямар зориулалтаар ашиглахаа иргэн шийдэх ёстой бөгөөд гурван жилийн дараа эзэмших эрхээ мэдүүлж болох юм. Харин таван жилийн дараа өмч болгон эзэмших, эсвэл урт хугацаагаар түрээсэлж болох юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 100 мянга илүү хүн газар авах хүсэлтээ илэрхийлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж