Владивостокийн чуулга уулзалтууд

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Владивостокийн чуулга уулзалтууд

Нийгмээс тусгаарлагдан гараа хумхиж сууснаас нийтэд тустай ажил хийж, хөлсөөрөө гэмээ цайруулах боломжийг хүлээн буй олон л хүн байна

© Артем Коротаев/фотохост-агентство ТАСС

Владивостокод  болж буй эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс багагүй ач холбогдол өгч буй юм. Монголын төрийн шинэ тэргүүн анхны айлчлалаа Владивостокийн чуулга уулзалтаар эхлүүлэв.

Тус хотод Ази, Номхон далайн бүс нутгийн томоон уулзалт, олон улсын чуулга нэг биш удаа болж байсан.

ТАСС:  Есдүгээр сарын 6-7-нд Владивосток хотноо гурав дахь удаагаа Дорнын эдийн засгийн чуулга (ВЭФ) зохион байгуулагдаж байна.

Владивосток хот нь Номхон далайн эрэг дэх Оросын  томоохон боомт юм. Газар зүйн байрлалынхаа онцлогоор тус хот Ази, Номхон далайн бүсийн олон улсын уулзалт, чуулгуудыг зохион байгуулж байлаа. Хотод ямар ямар олон улсын арга хэмжээ болж байсныг Оросын мэдээлийн “ТАСС” агентлаг танилцуулж байна.

1994-1996 онуудад тус хотод Ази, Номхон далайн бүсийн (АНДБ) Олон улсын банкнуудын чуулга уулзалт зохиогддог байжээ. Оросын төв банкны ерөнхийлөгч Виктор Геращенко (1994), Татьяна Парамонова (1995) нар уг арга хэмжээг санаачилан зохион байгуулсан байдаг.  Чуулга уулзалтад  Оросын 300 орчим санхүүч, гадаадын банкир, компаниудын  төлөөлөгч оролцжээ.

1998 ба 2004 онуудад Холбооны зөвлөл, бүс нутгийн засаг захиргаа, хамтран  Алс Дорнодын хөрөнгө оруулалтын олон улсын  чуулгыг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд нийтдээ 400 орчим бизнесмен оролцжээ.

1999 оны дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд АСЕАН ба Европын холбооны  орнуудын  шинжээчдийн бага хурлыг “Ази, Номхон далайн бүсийн  бүх нийтийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны төлөө” сэдвийн дор зохион байгуулсан байдаг. Энэ арга хэмжээнд гадаад бодлогын болон батлан хамгаалах албаны төлөөлөгчид, улс төр судлаачид, эрдэмтэд оролцжээ. Уг арга хэмжээг Алс Дорнодын улсын их сургууль, Москвагийн  гадаад харилцааны дээд сургууль Приморскийн хязгаарын захиргаа ба Оросын ГХЯ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байв.

2000 оны долдугаар сард Владивостокт гадаадын 10 орны 600 орчим төлөөлөгчоролцсон олон улсын хөрөнгө оруулалтын бага хуралд нийтдээ 100 төслийг тэдэнд танилцуулсан байна. Чуулга уулзалтыг  Приморскийн хязгаарын  захиргаа ба Оросны ШУА-ын Алс Дорнодын салбар, АНДБ-ийн орнуудын газар нутгийн олон улсын бага хурлын зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулжээ.

2002 оны есдүгээр сарын 4-12-нд Приморскийн хязгаарын захиргааны санаачлагаас  бас нэг хөрөнгө оруулалтын уулзалт ба Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын хөрөнгө оруулалтын яармагийг зохион байгуулж, төрийн байгууллагын 1,5 мянган төлөөлөгч ба бизнесмен  оролцсон байна. Тус арга хэмжээнд зориулан хотын төвийн байрнуудын засвар, замын уулзваруудыг 500 сая рублиэр засч янзалсан байна.

2007 оны долдугаар сарын 28-нд Владивосток хотод Номхон далайн эдийн засгийн чуулга уулзалт анх удаа болж,  Орос, Япон, Өмнөд Солонгос, Хятад  15 орны 350  төлөөлөгч оролцжээ.  Үүнээс хойш энэхүү чуулга уулзалт жил бүр зохиогддог болсон бөгөөд   2013 оноос Алс Дорнодын хөрөнгө оруулалтын форум гэж нэрлэгдэх болсон байна.  нэртэй болсон байлаа.  

2012  есдүгээр сарын 8-9-нд Владивосток хотноо АРЕС-ийн XIV саммит явагдаж 21 орны  лидер оролцлоо. Саммитийн төгсгөлд гаргасан Владивостокын тунхаглалд тус байгууллагын орнуудын 2015 оны төгсгөл хүртэл хүртэл экспортын шинэ  хязгаарлалт тогтоохоос  татгалзах,  хөрөнгө оруулалт ба худалдаанд саад тавихгүй мөн протекционизмаас татгалзх зэргийн  тохиролцоог тусгасан байв. Тус саммитийн бэлтгэлд Орос 690 тэрбум  рублийн хөрөнгө оруулалт хийжээ.

2013 оны нэгдүгээр сарын 27-31-нд Русский аралд Ази, Номхон далайн парламентын XXI чуулга явагдлаа. Түүнд энэ бүсийн 28 орон мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд, Европын зөвлөлийн парламентын ассамблей, Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын  байгууллага, Хар далайн эдийн засгийн хамтын ажиллагаа ба Тусгаар тогтносон орнуудын ба ЕврАзЭС зэргийн парламентын 350 төлөөлөгч оролцжээ. Хуралдааныг ОХУ-ын Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиенко даргалжээ.

2015 оны есдүгээр сараас Русский арал дээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалт зохиогддог байсан.  2015 оны хуралдаанд Владимир Путин үг хэлсэн бол 2016 оны арга хэмжээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын  Ерөнхийлөгч Пак Кын Хе нар ирсэн байв. Нийтдээ өмнөх хоёр жилийн саммитаар 3,15 их наяд рублийн гэрээ байгуулагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж