Британичууд Мадоннаг үнэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Британичууд Мадоннаг үнэлж байна

Сүүлийн арван жилийн хамгийн алдартай дуучнаар британичууд Мадоннаг нэрлэж байгаа тухай BBC News мэдээлэв. Америкийн дуучин эмэгтэй Британийн  PPL  хөгжмийн компаниас явуулсан санал асуулгад The Beatles хамтлагаас түрүүлэн нэрлэгдлээ.  Энэ жагсаалтын эхний аравт орсон ганц эмэгтэй нь Мадонна болов.
 
PPL-ийн жагсаалт:
   1. Мадонна
   2. The Beatles
   3. Робби Уильямс
   4. Queen
   5. Take That
   6. Sugababes
   7. Элтон Джон
   8. Элвис Пресли
   9. ABBA
  10. Coldplay.
Уг топ жагсаалтыг радио, телевизийн эфирт болон олон нийтэд тоглосон тоглолтын тоо хэмжээний баримтад үндэслэн гаргасан байна. PPL тогтмол иймэрхүү чансааг гаргадаг ба тухайлбал, 2009 оны сүүлчээр тэд  Snow Patrol "Chasing Cars" зохиомжийг Их Британийн сүүлийн арван жилийн шилдэг дуугаар шалгаруулж байжээ.
Мадоннагийн хувьд тус орны хэвлэл мэдээллийн гол ньюсмейкер нь болсон ба түүний нэр 10 жилийн дорот Британийн хэвлэлээр 45000 удаа гарч байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж