Ургацаа ч, хадлангаа ч алдана

Хуучирсан мэдээ: 2017.09.07-нд нийтлэгдсэн

Ургацаа ч, хадлангаа ч алдана

Төрийн байгуулалтын байнгын хороо Орон нутгийн сонгуулийн хуулийг олон нийтэд танилцуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хийхээр ажиллаж байна гэв

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар юу байна вэ?” булангаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг онцолж байна.


Ургацын 40-50 хувийг алдах нөхцөл үүссэн

Тус салбарт тулгамдаад байгаа асуудлын нэг ургац хураалтын явц байдлын талаар мэдээлэл бэлтгэлээ. Энэ зун сүүлийн 60 жил тохиогүй их халалт болж, нийт ургацын 40-50 хувийг алдах нөхцөл үүссэн байна. Гэсэн ч цаг агаарын таатай нөхцөлийг ажиглаж байгаад ургац хураалтыг 10-14 хоногт багтаах аж.

Нэгэнт бага ургац хураахаар болсон тул ОХУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр 170-200 мянган тонн улаанбуудай худалдаж авахаар яам тохиролцжээ. Нөхцөл байдал тааруу байгаа ч гурилын үнэ нэмэгдэхгүй гэж салбарын сайд нь амлаад байгаа юм.

400 мянга орчим тонн хадлан алдана

Өвлийг өнөтэй давахын тулд жил бүр 1,2 сая тонн хадланг малчид өөрсдөө бэлтгэдэг байна. Гэтэл энэ жил хэрэгцээт хадлангаа бэлтгэх бололцоо байхгүй учраас 400 мянга орчим тонн хадлан алдах тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Зүүн аймгуудын тухайд нэгээс нөгөөд шилжүүлэх байдлаар хадлангаар хангах бол баруун аймгийн нөөцлийг ОХУ-аас татахаар төлөвлөжээ. ОХУ-аас 400 мянга орчим тонн хадлан авах аж.

Өвөлжилтийн бэлтгэл ажилд аймгууд төсөв гаргана

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны зургадугаар сарын 26-ний өдрийн 168 тоот тогтоол гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад 700 сая төгрөгийн төсөв гаргаж аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар болжээ. Үүн дээр нэмээд аймаг тус бүрт 250-270 сая төгрөгийн төсөв гаргаж, өвөлжилтийн бэлтгэлээ хангана.

Мөн 4,5 тэрбум төгрөгийг өвс, хадлан, тэжээлд зарцуулна гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам тооцоолжээ.

Энэ онд 15 мянган тонн мах экспортлоно

Махны экспортын тухайд Иран улс хонины махны ачилт хийгээд эхэлчихсэн. ОХУ-руу дулааны аргаар боловсруулсан мах тодорхой хэмжээгээр гаргадаг байна.

Мөн Вьетнам улстай дулааны аргаар бэлтгэсэн мах гаргахаар тохирсон тул есдүгээр сард хоёр улсын ажлын хэсэг уулзалдах аж. Оны эхний найман сарын байдлаар 7000 тонн мах гаргасан бол оны эцэс гэхэд 15 мянган тонн хүрнэ гэсэн тооцоог тус яамнаас гаргажээ.

Нөөцийн махыг өвөлжилт хүндэрсэн аймгаас бэлтгэнэ

Нөөцийн мах худалдан авах чиглэлээр тодорхой хөрөнгө улсын төсвөөс гаргажээ. Мах бэлтгэхдээ өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудаас мах худалдаж авах аж. Мөн өвс бэлтгэхэд хүндрэлтэй бүсийн малчдын махыг өвсөөр солихоор тус яамныхан төлөвлөжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж