Каталоны орон нутгийн удирдлагаас ирэх аравдугаар сард тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт явуулах хуулийг баталжээ. Испани улсаас салан тусгаарлах хүсэлтэй каталончууд олон арван жилийн турш маргаантай явж иржээ. Каталоны төв Барселонд жихадын халдлага гарч 16 хүн амь үрэгдэж, 120 гаруй хүн амь үрэгдсэнээс хойш тусгаар тогтнолыг дэмжигчдийн тоо нэмэгдсэн байна.
Каталоны бүх нийтийн санал асуулгыг Испанийн ерөнхий сайд Мариано Рахой “ардчиллыг хуурах” оролдлого хэмээн мэдэгджээ.
Каталоны бүс нутагт 7.5 сая хүн амьдардаг бөгөөд өөрсдийн хэл, ёс заншилтай аж. Каталон нь Испанийн эдийн засгийн тавны нэг хувийг бүрдүүлдэг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын чухал бүс аж.
Б.ТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse