Хятадын Боловсролын яамны мэдээлснээр тус яам холбогдох байгууллагатай хамтран “Багшийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний хөтөлбөр” нэртэй төсөл хэрэгжүүлж, одоо ажиллаж байгаа багш нарыг дадлагажуулахаар болжээ. Тэр дундаа бага, дунд сургуулийн багш нар таван жил тутам 360-аас доошгүй цагийн сургалтад хамрагдах, эс бөгөөс багшлах эрхийг сунгахгүй гэнэ.
2016 оны байдлаар Хятад улсын хэмжээнд бүх шатны сургуульд бүтэн цагийн 15,78 сая багш байгаа нь 2012 оныхтой харьцуулахад 1,16 саяар нэмэгдсэн үзүүлэлт аж. Цаашид тус улсын Боловсролын яамнаас багш нарын боловсролын тогтолцоог аажмаар сайжруулж, үндэсний түвшинд багшийн сургуулиудын боловсролын суурь баазыг бий болгохоор зорьж байна. Мөн багшийн их, дээд сургууль болон багшийн тусгай мэргэжлийн сургууль байгуулах шаардлагыг цогцоор нь нэмэх аж. Үүний зэрэгцээ бүх шатны сургуульд ажиллаж байгаа багш нарын дадлагажих төлөвлөгөөг боловсруулж, багш нарыг суралцах боломжоор хангах гэнэ.
А.ТУЛГА
Холбоотой мэдээ