Цоохор ирвэсний зулзага олджээ | News.MN

Цоохор ирвэсний зулзага олджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

Цоохор ирвэсний зулзага олджээ

БНХАУ-ын өмнөд муж болох Сычуаниас цоохор ирвэсний гурван зулзага олдсон байна. Есдүгээр сарын 3-нд Сычуань мужийн ойн газрынхан сурвалжлагчдад энэ талаар мэдэгджээ. Тус мужийн Шичүн аймгийн тунелиэс олдсон цоохор ирвэсний зулзагууд нь нэг дор гурвуулаа байсан нь ховор тохиолдол аж.

Дашрамд сонирхуулахад, ирвэсний хэд хэдэн төрөл зүйл байдгаас цаст уулын цагаан барс хэмээн нэрлэгддэг ирвэсний тоо толгойгоороо Хятад тэргүүлдэг бол Монгол улс удаалдаг. Цоохор ирвэс нь богино хөл, урт биетэй, цагт 60 орчим км хурдалдаг төдийгүй бараг бүх зүйлийн амьтныг барьж иддэг. Ширэнгэн ойгоос, цөлийн бүсэд хүртэл нутаглана. Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахдаа харин хүрхэрч, архирдаг гэнэ. 

Таны харж байгаа энэ зургийг ой хамгаалагч авчээ. 

А.ТУЛГА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж