Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд өчигдөр хүний амь нас санаатай хохироосон Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарын найман хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал боллоо. Шүүх хурал өглөө 09.30 цагт эхэлж 23.30 цагт шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан байна. Харин 17 жилийн ял сонссон С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь тухайн хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир өршөөлийн хуульд хамрагджээ.
С.Отгон