IPO гаргах хүсэлтээ хоёр компани ирүүлээд байна

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

IPO гаргах хүсэлтээ хоёр компани ирүүлээд байна

Хоёр орны Иргэдийн төлөөлөгч нар нийслэлийн хогийн асуудал болон инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдэх талаар санал бодлоо ярилцан, цаашид туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо.

Анх удаа хувьцаа олон нийтэд санал болгох буюу хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн хэлж заншсанаар “IPO гаргах” үйл явцыг Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиуд, Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны 2015 оны 408 тоот тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” болон холбогдох бусад журмаар зохицуулж байна.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс тоолдог ч IPO гаргах үйл ажиллагаа 2005 оноос эхэлсэн юм. Энэ хугацаанд нийт 22 компани IPO хийснээс 16 компанийнх амжилттай болж нийт 98,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. Дөрвөн компанийн IPO амжилтгүй болсон буюу хөрөнгө оруулалт татаж чадаагүй бол хоёр компанийн хувьцааг Хороо бүртгэхээс татгалзаж байжээ. Өнөөдрийн байдлаар нэг компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар, мөн нэг компани “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан үнэт цаас гаргахаар хүсэлт ирүүлээд байна.

“Үнэт цаасны бүртгэлийн журам”-д компани гаргах гэж байгаа үнэт цаасныхаа танилцуулга, холбогдох баримт бичгийг арилжаа эрхлэгч байгууллага болон Хороонд нэгэн зэрэг хүргүүлж, Хороо уг үнэт цаасыг бүртгэхдээ арилжаа эрхлэгч байгууллагын дүгнэлт, саналыг үндэслэхээр заасан байдаг. Хороо бүрдүүлсэн баримтуудын хууль зүйн үндэслэлийг тодорхойлоход анхаарал хандуулдаг бол арилжаа эрхлэгч байгууллага буюу хөрөнгийн бирж үнэт цаас гаргагчийн бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ, танилцуулгад тусгасан төслийн хэрэгжих магадлал, үр ашгийн тооцооллыг голчлон хянадаг.

Хөрөнгийн зах зээлийн олон улсын байгууллагуудаас анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд тавих төрийн зохицуулах байгууллагын хяналтыг өндөрсгөхийг шаарддаг бөгөөд энэ нь зүй ёсны юм. Тиймээс Хорооны хяналт сайн байх нь эргээд хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах, зах зээлд чанартай шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.

Хороо IPO гаргаж буй компанийн бүрдүүлж ирүүлсэн баримт бичгийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хянаад шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг шаардан гаргуулдаг. Компаниуд үндсэн болон нэмэлт баримт сэлтийг дутуу бүрдүүлж ирүүлэх, үнэт цаасны танилцуулгад мэдээллийг буруу ташаа оруулах зэрэг зөрчил гаргах нь их байна. Ийм зөрчлүүдийг арилгуулах, асуудлыг албан ёсоор буюу бичгээр тавьж шийдүүлэх зэрэг нь хаа хаанаа ихээхэн чирэгдэл үүсгэдгийг анхаарч, үнэн зөв, бүрэн гүйцэт баримт бүрдүүлж ажиллахыг үнэт цаас гаргахаар бэлтгэж байгаа компаниудад зөвлөж байна.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж