Өрийн асуудлаас болж өвчтнүүд хохирохыг дөхжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Өрийн асуудлаас болж өвчтнүүд хохирохыг дөхжээ

Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хэрэглээний цэвэр усыг хаах тухайгаа тус аймгийн “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” компани удаа дараа мэдэгдсэн байна. Учир нь “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” компани усны хэрэглээнийхээ төлбөрийн зөрүүтэй асуудлаас болж асуудал үүсээд  байгаа аж. энэ сарын 18-нд Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хэрэглээний усыг тодорхой хугацаанд хаасан байна. Энэ үед бөөрний архаг дутагдалд орсон хоёр хүн бөөрний аппаратанд , гурван хүн мэс заслын хагалгаа хийлгэж байжээ. Эмнэлгийн удирдлагууд тухайн компанитай ойлголцолд хүрч, усаа нийлүүлж эхэлсэн байна. Тус компани, БОЭТ-ийн хооронд өрийн улмаас үүссэн нөхцөл байдал үргэлжилсээр хүний аминд хүрэх дөхсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж