БРИКС-ийн кино наадам Брюссельд хөшгөө нээв

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

БРИКС-ийн кино наадам Брюссельд хөшгөө нээв

БРИКС-ийн орнуудын удирдагчдын ес дэх удаагийн уулзалтыг тохиолдуулан БРИКС-ийн орнуудын кино наадам Бельгийн нийслэл Брюссель хот дахь Хятадын соёлын төвд нээлтээ хийлээ. Кино наадмыг БНХАУ-аас Бельгид суугаа элчин сайдын яамны санал болгосноор бусад БРИКС-ийн дөрвөн орон болох Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн элчин сайдын яамдтай хамтран энэ сарын 5-наас 9 хүртэл зохион байгуулж байна. Хятадаас Бельги улсад суугаа элчин сайд Чү Шин болон бусад улсын элчин сайд нар наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцон, үг хэлжээ.

“БРИКС-ийн орнуудад өнө удаан жилийн түүх, гайхалтай соёл бий. Энэ кино наадам бидний нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд туслах төдийгүй Европ хүмүүс БРИКС-ийн орнуудыг ойлгоход чухал нөлөөтэй” гэж БНХАУ-аас Бельги улсад суугаа элчин сайд Чү Шин ярилаа. Мөн нээлтийн үеэр таван орны онцлогийг харуулсан богино хэмжээний кино үзүүлсэн аж. Киног үзсэн албаны хүмүүс сэтгүүлчдэд “Брюссельд зохион байгуулж байгаа кино наадам БРИКС-ийн орнуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг харуулж байна. Түүгээр зогсохгүй дэлхий дахинд эдгээр улсын хүч чадлыг илтгэлээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж